192 дугаар зүйл. Авто үйлчилгээний байгууллага

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

192 дугаар зүйл. Авто үйлчилгээний байгууллага

192.1.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:

192.1.1.тухайн үйлчилгээний ангилал, стандартад тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах;

192.1.2.тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах.

192.2.Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

192.3.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй:

192.3.1.өөрийн ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

192.3.2.тухайн жилд үйлчлүүлсэн хэрэглэгчдийн талаарх судалгааг тогтоосон журмын дагуу автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх;

192.3.3.хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл өгөх;

192.3.4.авто үйлчилгээний ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байх;

192.3.5.авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох;

192.3.6.эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгох.

192.4.Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно.

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.