2 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль тогтоомж
2.1.Автотээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын хуулийн этгээд, иргэн автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.