5 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бүх төрлийн тээврийн оновчтой бүтэц, тээвэрлэлтийн үр ашигтай нэгдсэн сүлжээг хөгжүүлэх;

5.1.2.автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

5.1.3.автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, автотээврийн улсын хяналтын дүрмийг батлах;

5.1.4.хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд хот хоорондох зорчигч, шуудан тээвэрлэлтийг зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэйгээр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх.

5.1.5.автотээврийн хэрэгслийн төрөл, зориулалтыг нь харгалзан техникийн хяналтын үзлэгт орох хугацаа, оношлогооны төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох.

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.6.Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.