6 дугаар зүйл. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
6.1.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.2.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах;
/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.3./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.4.тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг батлах, тэдгээрийн биелэлтийг хангуулах;
6.1.5.автотээврийн асуудлаар олон улсын үйл ажиллагаанд оролцох, улс хооронд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээ болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарын шаардлагын талаар холбогдох улстай тохиролцох;
6.1.6./Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.7.тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.1.8./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.9.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.10.улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.11.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.13.Монгол Улсын нэгдэн орсон автотээврийн салбарын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.1.14.автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.1.15.жолоочийн хөдөлмөр, амралтыг зохицуулах, хөдөлмөр, амралтын горимын хяналтын төхөөрөмж ашиглах, хянах журмыг батлах. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./
6.1.16.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/