7 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;
7.1.2.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн нутаг дэвсгэрт автотээврийн талаар баримтлах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
7.1.З.автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран нутаг дэвсгэртээ автотээврийн улсын хяналт хэрэгжүүлэх;
7.1.4.нийтийн тээвэр, ачаа, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.1.5.хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч ба шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд орон нутагт зорчигч, шуудан тээвэрлэлтийг зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэйгээр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх;
7.1.6.орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоох.
/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.2.Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.3.Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.4.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрд нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГТЭЭВЭРЛЭЛТ