14 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах
1.Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:
1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;
2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;
3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;
/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
4/өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана
/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/