2 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль тогтоомж нь Агаарын тухай хууль, Татварын ерөнхий хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.