3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."агаар бохирдуулах бодис" гэж Агаарын тухай хуулийн 3.1.6-д заасныг;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.2."агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр" гэж Агаарын тухай хуулийн 3.1.9-д заасныг;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.3."агаарын бохирдлын төлбөр" гэж Агаарын тухай хуулийн 3.1.14-т заасныг;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.4."органик уусгагч" гэж ердийн агаарын хэм, даралтын нөхцөлд их хэмжээгээр агаарт уурших органик бодисыг;

3.1.5."автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл" гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автомашин, автобус, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад хэрэгслийг;

3.1.6."агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч" гэж Агаарын тухай хуулийн 18.1-д заасан зөвшөөрөл авсан этгээдийг.

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.