4 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:

4.1.1.түүхий нүүрс олборлогч;

4.1.2.органик уусгагчийг үйлдвэрлэгч;

4.1.3.органик уусгагчийг импортлогч;

4.1.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;

4.1.5.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;

4.1.6.агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.

4.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Агаарын тухай хуулиар зохицуулна.

4.3.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нь агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран төлбөр төлөгчийн ашиглаж байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн нэр, байршил, улсын бүртгэлийн дугаар, төрөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын хугацаа болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийн бүртгэл хөтөлнө.

4.4.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийг бүртгэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар[2] зохицуулна.

4.5.Энэ хуулийн 4.1.6-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, төлбөрийн хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.