110 дугаар зүйл. Бичмэл, цахим болон эд мөрийн баримтыг шинжлэх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

110 дугаар зүйл. Бичмэл, цахим болон эд мөрийн баримтыг шинжлэх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

110.1.Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

110.2.Хуульд заасан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбогдсон баримтыг шүүх хуралдаанд танилцуулахгүй. Захидал харилцааны мэдээллийг хамгаалахын тулд хувийн захидал бичгийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр нээлттэй шүүх хуралдаанд уншин сонсгож болно. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол хувийн захидал, бичгийг уншин сонсгох ба шинжлэх явдлыг хаалттай шүүх хуралдаанаар гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

110.3.Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл, цахим баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл, цахим баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

110.4.Бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хуурамч бичиг баримтын талаар гомдол гаргаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.