109 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг сонсох
109.1.Шүүх хуралдаан даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
109.2.Гэрч бүрийг тус тусад нь асууна. Мэдүүлэг өгч эхлээгүй байгаа гэрч шүүх хуралдааны ажиллагаа явагдаж байх үед шүүх хуралдааны танхимд байж болохгүй. Хэрэв мэдүүлэг өгсөн гэрчийг гарч явахыг шүүх хуралдаан даргалагч зөвшөөрөөгүй бол тэрээр шүүх хуралдаан дуустал танхимд байна.
109.3.Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа эцэг, эх, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг байлцуулна. Түүний мэдүүлгийг шүүх сонсохдоо үнэн зөв мэдүүлэг өгөхөд нь нөлөөлж болохоор оролцогчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргаж болно. Ийнхүү гарсан этгээд шүүх хуралдааны танхимд буцаж ороход насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг түүнд танилцуулж, асуулт тавих боломж олгоно. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргана.
109.4.Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах, эсхүл давтан асууж болно.