108.1.Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.
108.2.Гэрч, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогч дараахь дарааллаар асуулт тавина:
108.2.1.шүүх хуралдаан даргалагч;
108.2.2.шүүгч, иргэдийн төлөөлөгч;
108.2.3.нотлох баримт гаргаж буй этгээд;
108.2.4.нотлох баримтыг эсэргүүцэж буй этгээд.