128 дугаар зүйл. Гэрлэгчдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах
128.1.Гэрлэгчид харилцан тохиролцож эд хөрөнгийн болон тэжээн тэтгэх тухай гэрээг тус тус байгуулсан бөгөөд тэдгээрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр эдгээр гэрээг биелүүлэхтэй холбогдуулан шүүгч захирамж гаргана.