129 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2014-04-24

129.1.Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараахь арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно:

129.1.1.насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх;

129.1.2.насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;

129.1.3.гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах;

129.1.4.гэрлэгч хэн нэгийг тэжээн тэтгүүлэх;

129.1.5.орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох;

129.1.6.шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх;

129.1.7.зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах.

/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.