130 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

130 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох

130.1.Шүүгч энэ хуулийн 129 дүгээр зүйлд заасан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг зохигчийн хүсэлтээр өөрчлөх, эсхүл хүчингүй болгож болно.

130.2.Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ дараахь нөхцөлд дуусгавар болсонд тооцно:

130.2.1.гэрлэгчид эвлэрч шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон;

130.2.2.гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.