19 дугаар зүйл. Хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал
19.1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх иргэний бүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
19.2.Аймаг, нийслэлийн шүүх иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
19.3.Улсын дээд шүүх иргэний хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.4.Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан тохиолдолд аймаг, нийслэлийн шүүх болон Улсын дээд шүүх хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/