20 дугаар зүйл. Хэрэг шилжүүлэх
20.1.Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараахь шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно:
20.1.1.хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл;
20.1.2.нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл;
20.1.3.энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол.
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Энэ хуулийн 13.2-т зааснаар арбитрт харьяалагдах хэрэг бол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20.3.Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20.1-д заасны дагуу шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй.
20.4.Хэрэг шилжүүлснийг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг хүлээн авсан шүүгч захирамж, шүүх тогтоол гарган Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/