24 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадамж

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадамж

24.1.Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.

24.2.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй.

24.3.Шүүх энэ хуулийн 24.2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин насанд хүрээгүй иргэнтэй холбоотой хэргийг Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр хянан шийдвэрлэхдээ түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

24.4.Иргэний эрх зүйн зарим чадамжтай түүнчлэн сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд хамгаална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.