33 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

33.1.Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

33.2.Сураггүй алга болсонд тооцогдсон хүн оролцвол зохих байсан хэрэгт эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

33.3.Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүний өв залгамжлагч оролцвол зохих байсан хэрэгт өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

33.4.Энэ хуулийн 33.1-д заасан хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.