39 дугаар зүйл. Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх
39.1.Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно.
39.2.Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгээр, ийм гэрээ байхгүй тохиолдолд дипломат шугамаар тохиролцоно.
39.3.Энэ хуулийн 39.1-д заасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/