53 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардал
53.1.Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ:
53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс;
53.1.2.гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
53.1.3.үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;
53.1.4.эд мөрийн баримт хадгалах зардал;
53.1.5.гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал.