54 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

54.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:

54.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр;

54.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;

54.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;

54.1.4.бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.

54.2.Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.