66 дугаар зүйл. Хэрэг үүсгэх
66.1.Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
66.2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, түүнийг багасгасан, хэсэгчлэн төлүүлэх болон хойшлуулах тухай асуудлыг шүүх шийдвэрлэсэн бол энэ талаар хэрэг үүсгэсэн захирамждаа заана.