67 дугаар зүйл. Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа
67.1.Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна:
67.1.1.зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх;
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
67.1.2.нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах;
67.1.3.хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах.
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
67.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах.
/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
67.1.5.хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.
/Энэ заалтыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/