14 дугаар зүйл. Газрын чанарын үнэлгээ
14.1.Газрын чанарын үнэлгээг газрын чадавхийг тогтоосны үндсэн дээр газрын талаар төрөөс баримтлах бодлого, газар зохион байгуулалт, газрын эдийн засгийн үнэлгээ хийх үндэслэлийг бүрдүүлэх, газар ашиглалтын зориулалтыг тодорхойлох зорилгоор хийнэ.
14.2.Газрын чанарын үнэлгээг газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүн, хөрс, ус, ургамал, газрын төлөв байдал, чанар, чадавхийн судалгааг үндэслэн хийнэ.
14.3.Газрын чанарын үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/