2 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомж
2.1.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа өөрийн өмчлөлийн газраа энэ хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.