8 дугаар зүйл. Агаарын зайн зөрчил

АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Агаарын зайн зөрчил

8.1.Дараахь үйлдлүүдийг агаарын зайн зөрчил гэнэ:

8.1.1.нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.2.аргагүйдсэнээс бусад тохиолдолд агаарын хөлөг нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй буулт үйлдэх;

8.1.3.тогтоогдсон журмыг зөрчин Монгол Улсын агаарын хилийн орох, гарах цэгээр нэвтрэх; /Энэ заалтад "агаарын хаалгаар" гэснийг "агаарын хилийн орох, гарах цэгээр" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.1.4.Монгол Улсын хилийн агаарын бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.5.хориотой, хязгаарлалттай, аюултай, цэргийн зориулалтын бүсэд нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.6.агаарын хилээр орж ирсэн тагнуулын зориулалттай нисэх хэрэгслүүдийн нислэг.

8.2.Энэ хуулийн 8.1.2 дахь заалт байлдааны үүргийн нислэгт хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.