24 дугаар зүйл. Компанийг өөрчлөн байгуулсантай холбогдсон хувьцаа эзэмшигчийн эрх
24.1.Нийлүүлэх, нэгтгэх буюу өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшиж байгаа хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
24.2.Компанид эргүүлэн худалдахаар тохиролцсон хувьцаа эзэмшигчийн хувьцааг уг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлж үл болно.
24.3.Энэ хуулийн 24.2-т заасан тохиолдолд тухайн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардахаас бусад хувьцаа эзэмшихтэй холбогдсон эрхээ алдана.
24.4.Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардаагүй хувьцаа эзэмшигчийн хувьцааг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлнэ.