25 дугаар зүйл. Компанийн өрийг хувьцаагаар солих

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Компанийн өрийг хувьцаагаар солих

25.1.Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ.

25.2.Зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байна.

25.3.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийн өрийг хувьцаагаар солих тухай төсөл боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.

25.4.Өрийг хувьцаагаар солих тухай төсөлд хувьцаагаар солих өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, журам, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг зааж өгсөн байна.

25.5.Хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаасыг тэдгээрийн хөрвөх нөхцөлийн дагуу хөрвүүлэхийг компанийн өрийг хувьцаагаар сольсонд тооцохгүй.

25.6.Компанийн өрийг хувьцаагаар солихоор нэмж гаргасан хувьцааг хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.