36 дугаар зүйл. Алтан хувьцаа
36.1.Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй алтан хувьцааг гаргахаар зааж болно.
36.2.Алтан хувьцаатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд Засгийн газар хориг тавина:
36.2.1.хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх;
36.2.2.компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;
36.2.3.их хэмжээний хэлцэл байгуулах;
36.2.4.бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, өөрчлөх.
36.3.Засгийн газар энэ хуулийн 36.2-т заасны дагуу хориг тавих тухай шийдвэртээ хориг тавьж байгаа үндэслэлээ заана.
36.4.Энэ хуулийн 36.2-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр Засгийн газрын батламжилснаар хүчин төгөлдөр болно.
36.5.Алтан хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглоно.
36.6.Энэ хуулийн 36.1-д заасан тодорхой хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хүчингүй болох бөгөөд хугацааг дахин сунгахгүй.