91 дугаар зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тавих шаардлага

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

91 дугаар зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тавих шаардлага

91.1.Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ болон аудиторт дараах зүйлийг мэдээлэх үүрэгтэй:

91.1.1.дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг хуулийн этгээдийн болон түүний хараат болон охин компанийн талаар;

91.1.2.өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг хуулийн этгээдийн болон тухайн этгээд оролцогч нь байдаг компанийн нэгдлийн бусад оролцогчийн талаар;

91.1.3.компанийн хийхээр төлөвлөж байгаа хэлцлийн сонирхол бүхий этгээд болох тухайгаа;

91.1.4.энэ хуулийн 89.1-д заасан этгээд өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар.

91.2.Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээд нь уг хэлцлийн талаар шийдвэр гаргахад оролцох эрхгүй.

91.3.Компани өөрийн болон эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалтыг хөтөлж, сонирхогч этгээд үзэх боломжоор хангах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.