15 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
15.1.Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдээлэл худалдаж авсны төлбөр олгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.2.Мэдээлэл үндэслэлтэй болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон тохиолдолд хулгайд алдагдсан малын өмчлөгч нь буцаан олж авсан малын тоо толгойн буюу хохирлоо нөхөн төлүүлсэн үнийн дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг мэдээлэгчид олгож болно.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГМал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт