16 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан
16.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуулийн 4.1-д заасан салбар зөвлөлийн дэргэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан байгуулж болно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.2.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.
16.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн дүрмийг орон нутгийн онцлогт тохируулан батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санд гадаад, дотоодын иргэд, байгууллагын тусламж, хандив болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс хөрөнгө төвлөрүүлж болно.
16.5.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
16.5.1.мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, арилгах;
16.5.2.мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байгаа эргүүл, жижүүр, харуулыг урамшуулах;
16.5.3.мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах;
16.5.4.харъяа нутаг дэвсгэртээ байгаа малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд бүрэн хамруулж холбогдох бүртгэл, хөдөлгөөнийг байнга хийж байгаа болон мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг тогтмол хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа албан тушаалтныг шагнаж урамшуулах.
/Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
ТАВДУГААР БYЛЭГБусад зүйл