3 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим
3.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь хууль дээдлэх, өмчлөгчийн эрхийг хамгаалах, олон нийтийн хүчинд түшиглэх, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр малаа гэмт халдлагаас хамгаалах үүрэг хүлээх, төрийн байгууллага мал хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг зохион байгуулах зарчимд тулгуурлана.
ХОЁРДУГААР БYЛЭГМал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг