4 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт

4.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймаг, сум, нийслэл, дүүрэгт түүний салбар зөвлөл зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ ажлыг зохион байгуулж болно.

4.3.Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа малчид, мал бүхий иргэдийн бүлгийг холбооны болон бусад техник хэрэгслээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.