5.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.харъяа нутаг дэвсгэртээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
5.1.2.мал хулгайлах гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан, арилгах арга хэмжээг зохион байгуулах;
5.1.3.мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
5.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа мал сүргээ хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
5.1.5.төв суурин газар, хүнсний зах, махны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж зэрэг шаардлагатай газарт мал, мах бэлтгэх төвлөрсөн цэг тогтоож, мал, махны гарал үүсэлд хяналт тавих;
5.1.6.малыг им тамга, зүсийн бүртгэл, өдрийн хариулга, шөнийн манаатай болгох, эргүүл, харуул ажиллуулах ажлыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулах, энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачлагыг дэмжих;
5.1.7.шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагатай хамтран энэ хуулийн 7.1.1-д заасан им тамга, бүртгэлтэй тулгаж, хэсэгчилсэн буюу ганцаарчилсан хяналтын тооллого явуулах;
5.1.8.бод малыг улсын хэмжээнд индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
5.2.Энэ хуулийн 5.1.8-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.