7 дугаар зүйл. Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
7.1.Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:
7.1.1.өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх;
7.1.2.уламжлалт им тамгын зэрэгцээ бод малаа энэ хуулийн 5.1.8-д заасан индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах;
7.1.3.малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах;
7.1.4.малыг бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ авч, нэг бүрчилсэн бүртгэлийг гэрээнд хавсаргах.