8 дугаар зүйл. Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2008-10-30

8.1.Мал, махны үйлвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

8.1.1. мал, мах бэлтгэх ажлыг бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

8.1.2.мал, мах бэлтгэх, худалдах-худалдан авах гэрээ болон түүний хавсралт, эрүүл ахуй, ариун цэврийн сертификатыг 6 сар хүртэл хугацаагаар хадгалж байх;

8.1.3.амьдын жингээр авч нядалж, бэлтгэж байгаа малын толгой, арьс, ширийг анхан шатны боловсруулалт хийж, нядалгаа хийснээс хойш 3 хоног хадгалж, эрх бүхий албан тушаалтанд саадгүй үзүүлж байх;

8.1.4.мал, мах бэлтгэх ажлыг энэ хуулийн 5.1.5-д заасан цэгт хийх.

8.2.Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БYЛЭГМал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэр

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.