9 дугаар зүйл. Малыг бусдын өмчлөлд шилжүүлэхэд тавигдах шаардлага
9.1.Малыг зөвхөн Иргэний хуульд заасан холбогдох гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлнэ.
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан гэрээнд бусдын өмчлөлд шилжүүлж байгаа малын нэг бүрчилсэн бүртгэлийг хавсаргасан байна.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан бүртгэлд малын төрөл, нас, хүйс, им тамганы талаар тодорхой заасан байна.