МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 13 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,630,707.0 сая төгрөгөөр баталсугай.
- 4 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,865,904.2 сая төгрөгөөр баталсугай.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүнг дор дурдсанаар баталсугай:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1,489,567.8 сая төгрөгөөр, гадаад төслийн зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтын хэмжээг 182,764.4 сая төгрөгөөр тус тус баталсугай.
- 8 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2012 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322,445.4 сая төгрөгөөр баталсугай.
- 9 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 10 дугаар зүйл2012 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
- 11 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 12 дугаар зүйл"Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 13 дугаар зүйлЭнэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.