1 дугаар зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.