17 дугаар зүйл. Засгийн газар

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Засгийн газар

1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

2.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор аль нэг Шадар сайд Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.

4.Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

5.Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.