16 дугаар зүйл. Гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Улсын Их Хуралтай зөвшилцөн дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын өмнөөс олон улсын гэрээ байгуулна.
2.Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
3.Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.
4.Байгууллага хоорондын шинжтэй Монгол Улсын олон улсын гэрээний хэлэлцээ хийх болон гарын үсэг зурах журам боловсруулж хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.Олон улсын гэрээгээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна.
6.Олон улсын гэрээнээс үүсэн гарсан асуудлаар Монголын талын эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авна.
ЗАСГИЙН ГАЗАР, ТҮҮНИЙ БҮТЭЦ
/Энэ бүлгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/