15 дугаар зүйл. Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн талаар төрийн гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
2.Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
3.Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг Улсын Их Хурлын холбогдох шийдвэрийг үндэслэн байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэж, тэдгээр байгууллагын дүрэм, орон тооны хязгаарыг баталж, ажилтны цалингийн дундаж нэгжийг тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Гадаад улс, олон улсын байгууллагад суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ.
6.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад өөрийн эрх хэмжээний дотор Монгол Улсыг төлөөлнө.