31 дугаар зүйл. Засгийн газрын шийдвэрийг нийтлэх
1.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт, 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хасалт хийсэн/
2.Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг төв, орон нутгийн сонин, хэвлэлд нийтлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.
/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино.
/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/