30 дугаар зүйл. Засгийн газрын шийдвэр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Засгийн газрын шийдвэр

1.Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно.

/Энэ хэсгийн 1 дэх өгүүлбэрийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. /Энэ өгүүлбэрт2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ өгүүлбэрийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ өгүүлбэрт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Засгийн газар хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно. /Энэ өгүүлбэрт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ өгүүлбэрийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ өгүүлбэрт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

3. /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл өгнө.

5.Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна.

6.Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино.

7.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

9.Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах аргачлалыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.