6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацаа
1.Засгийн газар нь Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд энэ хууль, бусад хуульд заасан тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн дөчдүгээр зүйлд зааснаар тодорхойлогдоно. Харин Засгийн газар бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорсон тохиолдолд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна. Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/