7 дугаар зүйл. Хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

1.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана.

2.Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.

3.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина.

4.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг хэлэлцэнэ.

5.Нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгж хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

6.Шаардлагатай бол нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагын хүсэлтийг үндэслэн тэдгээрийн мэдээллийг хэлэлцэж болно.

7.Хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авч, эрх зүйн мэдээлэл, сургалт, хууль тогтоомж тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулна.

8.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн тухай Улсын Их Хуралд тогтмол мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.