31 дугаар зүйл. Иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох
31.1.Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:
31.1.1.өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр;
31.1.2.газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар;
31.1.3.газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар,
31.1.4.хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.