34 дугаар зүйл. Иргэний өмчийн газрыг дайчлан авах
34.1.Олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан үрэгдэх, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулан иргэний өмчийн газрыг хуульд заасан журмын дагуу аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын шийдвэрээр түр хугацаагаар дайчлан авч болно.
/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.2.Дайчлан авсны улмаас газар өмчлөгч иргэнд учирсан хохирлыг нь бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.
34.3.Дайчлан авсан газрыг эргүүлэн өгөх боломжгүй болсон тохиолдолд өмчлөгчид нь уг газрын үнэ, хохирлыг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож нөхөн төлөх буюу дайчлан авсан газраас төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй өөр газрыг өмчлүүлж учирсан хохирлыг нөхөн төлнө.
34.4.Дайчлан авсан иргэний өмчийн газрын үнэ, газар өмчлөгч иргэнд учирсан хохирлын хэмжээг тогтоохтой холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.